МАН-ын 76 нэр дэвшигч батламжаа гардан авлаа

 

СЕХ-ны удирдлагууд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр албан ёсоор гардуулан өгөв. Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвслийн 498 хүн өрсөлдөж байгаа аж. Энэхүү үйл ажиллагааны эхэнд МАН-аас нэр дэвшиж буй 76 нэр дэвшигч, Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл, МУНН, ИЗНН гээд 12 нам, гурван эвслийн нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан байна.

 

МАН-ын нэр дэвшигчдийг бичиг баримтын зөрчилгүй, нэрсийн жагсаалтад холио солио хийгээгүй үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хорооноос хамгийн эхэнд бүртгэснээ зарласан бол өнөөдөр ч мөн адил ийнхүү эхэнд сонгуульд оролцох эрхийн үнэмлэхээ гардан авлаа. Харин АН-ын нэр дэвшигчид Төрийн ордноо байсангүй. Тэд Цонжинболдогийн ойролцоо сонгуульд ашиглах зураг авалтаа хийж яваа сурагтай. Тэгвэл АН-ын нэр дэвшигчдэд Сонгуулийн ерөнхий хорооноос тусгайлан цаг гаргаж 15.00 цагт үнэмлэхийг нь өгөхөөр болжээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)