Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Жавхлангууд санаандгүй тохиолдол биш

 

Өнөөдөр УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд оролцох нам, эсвэл болоод бие даагчдын нэрсийг албан ёсоор танилцуулж СЕХ-ноос батламж гардууллаа. Тодруулбал, 12 нам, гурван эвсэл 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигчийг албан ёсоор танилцуулав.

 

Тэгвэл Дархан-Уул аймгийн 44 дүгээр тойрогт МАН-аас  Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Жавхлан нэр дэвшихээр болжээ. Тэрбээр Дарханы унаган хүүхэд бөгөөд ажил амьдралынхаа гараагаа эндээс эхэлсэн гэдэг. Тиймээс түүнийг Дарханчууд нь дэмжих магадлал хамгийн өндөр гэнэ. Банк, санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрбээр өнгөрсөн 2010 оноос хойш Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Дараагийн нэр дэвшигч бол АН-ын Н.Мөнхдаш. Дарханы АН-ын дарга, араасаа байнга хэл ам дагуулж суудаг ах дүүсийн нэг болох Н.Мөнхдаш энэ тойрогт нэр дэвшихээр болжээ. Аймгийнхаа хурал дээр эсрэг намынхаа төлөөлөгч рүү салаавч гаргаж, намаа хоёр хуваасан гэх шүүмжлэлийг сонсож явсан тэрбээр ямартаа ч нутагтаа хүч үзэхээр ийнхүү шийдсэн байна. Харин МАХН-аас тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, "Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс УИХ-ын дэд даргын бие төлөөлөгч Ц.Ивээлт, Бүгд найрамдах намаас Инфрасистемс ХХК-ийн захирал П.Мөнхцогт, Иргэний хөдөлгөөний намаас Т.Амгалан, Ард түмнээ хайрлая намаас М.Идэрпүрэв, Монголын уламжлалын нэгдсэн намаас Монфрут Гранд ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан нар нэр дэвшихээр болжээ.

 

Эндээс хамгийн их сонирхол татаж байгаа нь МАН болон Монголын уламжлалын нэгдсэн намаас нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн овог нэр нь үсгийн зөрөөгүй ижил байгаа нь анхаарал татаж байна. Үнэхээр ижил нэртэй нэр дэвшигчид нэг тойрогт санаандгүй таарсан уу эсвэл энэ сөрөг хүчин намын санаатай санал хуваах бохир явуулаг уу гэдэг нь яах аргагүй хардлагыг төрүүлж байна. Нэг хараад л нягталж үзэлгүй сонголтоо хийчихдэг сонгогчдын гэнэн байдлыг овжин ашиглахаар шийдсэн заль ч гэж хэлж болох аж.

 

Ер нь энэ удаагийн сонгуулиар хамгийн их хэл ам дагуулсан нь Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо гэж хэлж болно. Тэдний явуургүй булхайн үйлдэл хэрээс хэтэрч, хийж, аргалж болох ямар л арга байна тэр бүхнээрээ сонгогчдын сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа нь АН-ын арга ядсан ард түмнийхээ өмнө нэрээ барсаныг харуулж байна. Ямартай ч сонгогчдын сонголт мэргэн байг.  

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (19)

  • (46.161.9.20)

    2017-08-03

    wh0cd588277 stromectol vermox protonix otc propranolol colchicine buy fluconazole no rx lozol citalopram

  • xMgqoGHzPhdE (5.101.0.130)

    2017-01-25

    KVpZiD xdkhgodyggwc, [url=http://ogkyyqynljuh.com/]ogkyyqynljuh[/url], [link=http://znmuuqfzlesf.com/]znmuuqfzlesf[/link], http://wvszposwcrif.com/

  • lvkJbaJDpbOY (46.161.9.31)

    2016-11-27

    3qf2JX vjufvugzgejr, [url=http://qpwnasjzpzvv.com/]qpwnasjzpzvv[/url], [link=http://wfdfbnqnqzev.com/]wfdfbnqnqzev[/link], http://wqepztuxrkyy.com/

  • zochin (59.153.87.172)

    2016-06-11

    Darhan songogch Mungu ugvul sanal ugnushuu gorilogch naraa

  • zochin (59.153.87.172)

    2016-06-11

    Mongol Banknii Boldiin Javhlan. Bold guai Darhanii Nehii edleliin uilderiin darga baisan AN- sanal huvaah gej Monfrut geech B.Javhlan oruulj hor nairuulj bn

  • Ахмад (80.217.146.121)

    2016-06-11

    Ёс суртахуунгүй бүдүүлэг мөнхдашийг Дарханчууд арай сонгохгүй блгүй дээ

  • зочин (43.228.131.54)

    2016-06-10

    Дарханд бодитой юм хийсэн хүн нь уг нь Мөнхдаш ш дээ. Бусад нь тэнэж яваал гэнэт нутаг усаа гээд гараал ирж бгаа юм. Мөнхдашийг харлуулах гэж их үзэх юм

  • ДАА 9999 (112.72.12.15)

    2016-06-08

    Энэ баахан Мөнхдашын арын албаны комметчид болио ч ээ та нарыг мэдэж байна шүү дээ дандаа цалин аваад ажилж байгаа бүлэгүүд шүү дээ эдний бичиж байгаа худлаа шүү

  • яяяяяяяяяяяяяяяяяяяя (43.242.241.34)

    2016-06-08

    Сүхбаатар гишүүнд саналаа өгч байсан. УИХ-ын гишүүн ч болж байсан. Харин Дархандаа юу хийв? Гэтэл Мөнхдаш их зүйл хийсэн шүү дээ.

  • 26 (43.242.241.34)

    2016-06-08

    Идэрпүрэвийн төлөө саналаа өгнө өө

  • zzzzz (112.72.12.15)

    2016-06-08

    dashiin xiij baigaa ajil darxanchuud ter chigeeree medne dee ax dvvseeree ail amitan uxaad xulgai xgeed ggulun gulun xiisen yumnuud l bsiishd vnen vneneeree l baig shalixgvi oron bairnii xulgaichuud baisan shde atmanuudad daramtluulaad odoo ch xvn tanixaa baigad ix boljee

  • Zoozoo (112.72.12.23)

    2016-06-08

    Munhdashd amjilt husie. Munhdashaas busdiig darhand yum hiine gej tusuulugduhchgui bna. Hezeedee ter javhlan mavhlan suhbaatar muhbaatar darhand hairtai bolchoov bandaashnuud darhanchuudiin tuluu huraagaach hudulguugui uhnuud l bnadaa. Munhdashiig darhanchuud demjnee. Ene muulaad baigaa humuust yadaj uulzaad yarij heltsej uzcheed burtsgaa. Novshnuudiin ugeer ug hiij bolohguishuu.

  • darhni ohin. (150.129.140.229)

    2016-06-07

    Tui tui. Monhdash ***** tui tui tui.

  • uxaantai baigaazDARHANzuudaa (104.51.227.61)

    2016-06-07

    Darhanzuud TENEG xvmvvs baixaa/// XULGAAsh /shorongiin/ xvn shvvdee naad MONXDAsh gedeg xvn

  • zochin (103.229.123.234)

    2016-06-07

    za ene toirgoos garax xvn todorxoi MONXDASH garchijee amjilt

  • (59.153.114.183)

    2016-06-07

    ЗӨВ ШҮҮ

  • Зочин (103.9.88.210)

    2016-06-07

    Яагаадаа хоёр адилхан хүн гараад ирсэн юм бэ? Сонгуулийн хороо шалгаж үздэггүй юм байх даа

  • yum yum uzehnee (202.21.118.250)

    2016-06-07

    savaah yumaa neeree zugeer orsoldood uneheer ner hund saitai bga ni garaad irne biz ugaasa devshij bga humuus bugd bayn humuus bj yunda ingedeg bnaa

  • (162.243.127.7)

    2016-06-07

    Даш гэж эрүүгийг элементийн хийж байгаа ажил. зүгээр өрсөлдөж болдоггүй л юм байх даа.