Баянхонгор аймгийн 8-р тойрогт нэр дэвшигч М.Билэгт батламжаа гардлаа
- 2016-06-07
- Улс төр
- 0

Өнөөдөр УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам эвслүүд болон бие даагчдын нэрсийг албан ёсоор танилцуулж СЕХ-ноос батламж гардууллаа. Тодруулбал, 12 нам, гурван эвсэл 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигчийг албан ёсоор танилцуулав.
Тэгвэл Баянхонгор аймгийн 8 дугаар тойрогт өрсөлдөх Ачлал трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал, МАН-ын бага хурлын гишүүн М.Билэгт СЕХ-ноос батламжаа гардан авлаа. Уг мэдээг сонссон Хонгор нутгийн иргэд ганц эмэгтэй нэр дэвшигч байгаад ам сайтай байгаа сурагтай. Тэрээр 2012 онд УИХ сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж байсан туршлагатай шилдэг бизнес эмэгтэй аж.





О.Баяр

Сэтгэгдэл (3)
бÑÑмаа (202.179.31.29)
Ñандаа амжилÑ
(202.179.27.54)
amjilt husey tand
(202.179.27.54)
amjilt husey tand