Төрийн алба өрх гэрийн ажил биш

 

        Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг зарлан батламжаа гардуулсан билээ. Тус хорооноос мэдээлсэнээр энэ удаагийн сонгуульд 12 нам гурван эвсэл, 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигч байгаа аж. Үүний 129 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Харин нийт нэр дэвшигчдийн 215 нь хөдөө орон нутагт, 283 нь нийслэлд нэр дэвших аж. Намуудын тухайд МАН-аас 76, АН-аас 76, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс 44, Иргэний зориг ногоон нам 15, Монголын Уламжлалын нэгдсэн нам 11, Хаан сонголт эвсэл 9, Бүгд найрамдах нам 36, Социал демократ нам 17, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 9, Ардчилсан хөдөлгөөний намаас 3, МАХН-аас 71, Ард түмнээ хайрлая намаас 13 нэр дэвшигч байна.

 

Энэ жилийн сонгууль урд өмнөх жилийн сонгуулиудаас аль аль талаараа ихээхэн онцлог болоод байгаа. Намуудын тохироо, улс төрчдийн увайгүй урвалт шарвалт, нэр дэвшигчдийн сонин содон байдал гээд тоочоод байвал мундахгүй. Харин сонгууль болохын өмнөхөн улс төр дэх эмэгтэйчүүдийн квотыг багасгасан нь тухайн үедээ л ихээхэн хэл ам дагуулж, эмэгтэй гишүүд хэвлэлийн хурал хүртэл хийгээд амжсан. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд намууд болон бие даагч эмэгтэйчүүдийн тоо нийт 129 байна. Улс төрийн томоохон намуудын хувьд 16 эмэгтэйг нэр дэвшүүлж байгаа гэдгээ хэлсэн. Үүнээс таамагт байгаагүй “гэнэтийн бэлэг” бүсгүйчүүд олон байв. Тухайлбал, Дуучин Г.Эрдэнэтунгалаг, Н.Энхбаярын гэргий О.Цолмон, Дуучин М.Нарантуяа гээд олны танил бүсгүйчүүд байх юм. Танилын нүүр халуун гэдгээр улс төрд хүч үзэхээр шийдсэн бололтой.

 

Нөхрүүдийнхээ бараагүйг эхнэрүүд нь дэмнэхээр нэр дэвшиж байгаа нь ч харагдана. Үгүй ээ энэ УИХ-ын гишүүн чинь төр улсын ажил болохоос өрх гэрийн ажил биш биз дээ. Удахгүй үр хүүхэдтэйгээ нийлээд төрийн ордонд суух вий дээ гэж харуусал төрнө.

 

“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж эртний сайхан үгийг хүн болгон дээр дооргүй санаасай. Үгүйдээ л өнөө цагийн үнэн мөн энэ ганцхан өгүүлбэрт багтсаныг бид мартах ёсгүй. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг. Өнөөдөр хэлэх нь ихэссэн хийх нь гавьдаггүй төрийн түшээд, аман ажилтай албан ажилгүй улс төрчдийг бид сонгохгүй байж төрийн албыг төрийн алба хэвээр нь үлдээж төрлийн, өрх гэрийн ажил болгохгүй байхыг хүсье.

 

 

О.Заяа   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • zochin (202.131.229.82)

    2016-06-10

    zavhaichuudiin zasag garval odoo yanaa

  • (124.158.125.9)

    2016-06-09

    Naraa..Erdenetungalag hoer ehleed DUUGIIN ithurald orsoldon heregtei baisan um... Bagaasn ehlel dee !!! Tsolmon bol ih hurald bolj baina..Nasn ch medleg chadvaraaraa ch tentsene

  • zochin (124.158.125.9)

    2016-06-09

    Tsolmon bagshtai zuirleh hereggui !!! Ondor bolovsroltoi...ouynlag ...udam garl saitai emegtei shuu !! Demjij baina.. !AMjilt husie !!1

  • 111 (124.158.93.71)

    2016-06-09

    яг үнэн бодмоор юм

  • (103.23.51.3)

    2016-06-09

    эмэгтэй хүн хэнд хайргүй вэ

  • (202.9.40.144)

    2016-06-09

    Монгол Улсын иргэн хэнч бай Үндсэн хуулийн хүрээнд сонгох сонгогдох бүрэн эрхтэй, ганц нэг хүнд таалагдахгүй байж болно, тэр хүний хувийн асуудал харин бусдын өмнөөс, захиалгаар худал мэдээлэл тараахи нь хуулиар хориотой зүйл гэдгээ эрх биш ухамсарлаж байгаа биз дээ. Харамсалтай нь сүүлийн 26 жил одоо байгаа эрхэм гишүүд тэгээд юу гийгүүлсэн вэ? Иргээд нэг аан гээд нэг хардаа эдийн засаг хямралтай, ард иргэд өртэй, төр засаг авилгад автагдсан, оюутнууд нь архичид болчихсон, өвгөд нь хоосон үгэнд хууртагдсан, залуучууд нь өвчтэй ба нийгэм өөрөө сэтгэцийн хурц эмгэгтэй болчихсон байна. Энд хэн буруутай вэ? Энэ бүхний жааханч үгүй өөрчлий гэсэн иргэн хүний зориго уу эсвэл гишүүдийн эрх ямбанд нуугдсан өнөөгийн гишүүд юу????

  • зочин (103.23.51.3)

    2016-06-09

    ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ ГЭХЧЭЭР ГЭХДЭЭ ЭД НАРТ ҮНЭМЛЭХ ӨГӨХГҮЙ ЫХ ХЭРЭГТЭЙ БСАН ЮМ ҮНЭХЭЭР ДЭНДҮҮ ЮМ БЖ БНА ДАА