СЕХ-ноос нэр дэвшигчдэд зөвлөмж хүргүүлэв

 

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдэд хандан аргазүйн зөвлөмж гаргажээ. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11 буюу ирэх бямба гаригт албан ёсоор эхэлнэ. Сурталчилгааг хэрхэн явуулах талаар зөвлөмж өгсөн байна.

 

Тухайлбал, нэр дэвшигчдийн менежер, шадар туслах, ухуулагчдыг тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн хороонд бүртгүүлж, үнэмлэх авах ёстойг дурджээ. Мөн ямар намаас нэр дэвшигч буй хүний сурталчилгааг хийж буйгаа тодорхой байлгахыг сануулсан байна.

 

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)