МАН-ын гишүүд 1072 хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төсөл санаачиллаа

 

        УИХ дахь МАН -ын бүлгийн гишүүд 1072 ширхэг хувьцааг бэлнээр мөнгөжүүлж иргэн бүрт өгөх  УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа.

 

Тодруулбал, Эрдэнэставантолгой компанийн нэр дээрх иргэн бүрт өмчлүүлж өгсөн 1072 ширхэг хувьцааг үнэд оруулах тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж батлуулах санаачлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санаачилж байгаа нь энэ аж. Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэн бүрт 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. 

 

“Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар төлөвлөсөн. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон юм. 

 

Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харъяатаас гарснаас бусад иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой. 

 

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)