Ерөнхий сайд 16.30 цагт хувьцааны асуудлаар мэдээлэл хийнэ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хурлаас шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөөдрийн ээлжит хуралдаанаар МАН-ын бүлгээс өргөн барьсан 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг хэлэлцсэн аж.

 

Ерөнхий сайдын мэдээлэл тун удахгүй 16.30 цагт эхлэх бөгөөд Засгийн хурлын мэдээллийн танхимд болох ажээ. Дашрамд дурдахад АСЕМ-ийн хурлын мандат хамаарахгүйгээр ордны мандаттай бүх сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлэх юм байна.

 

Г.Лхагваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)