Штабын ажилтнууд 17.00 цагаас өмнө бүртгүүлэх үүрэгтэй

 

УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших нам, эвслийн сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчид өнөөдөр 17.00 цагт багтан бүртгүүлэх учиртай. Ингэхдээ сонгуулийн штабд ажиллах хүсэлт, мэдээлэл болон иргэний үнэмлэхийн хамт очиж бүртгүүлэх ёстой.

 

Сонгуулийн хороонд бүртгүүлж үнэмлэхээ авсан сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч нь аль нам эвсэл бие даагчийн сурталчилгааг явуулж байгаагаа ялгах зорилгоор Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн тус намын лого, далбаа болон бие даан нэр дэвшигч гэсэн логог ашиглах хэрэгтэй. Гэхдээ дээрх лого таних тэмдгийг тараахгүй байх үүрэгтэй.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)