Нийслэлийн түрээсийн орон сууцны журмыг баталлаа
- 2016-06-13
- Улс төр
- 0

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, "Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн баталлаа.
Энэхүү журмыг тогтмол орлоготой боловч орон сууц худалдан авах хуримтлал үүсгэж чадахгүй байгаа өрхөд зориулан байраа түрээслэх хугацаандаа урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх, өмчлөх боломжийг хангахад чиглүүлж байгаа аж.
Мөн журам батлагдаж хэрэгжсэнээр нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон орон сууцаар хангах асуудлыг тэдний төлбөрийн чадварт нийцсэн үнээр шийдэх, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхийн түр суурьшлын асуудлыг шийдэх зэрэг олон боломж бүрдэх юм байна.
О.Заяа

Сэтгэгдэл (0)