Өнөөдөр Дүнжингарав худалдааны төвийн урд замыг түр хаана

 

Дүнжингарав худалдааны төвийн урд талын 0.7 км авто замын өмнөх урсгалыг 6 дугаар 14-ний 23:00 цагаас 6 дугаар 15-ны өдрийн 23:00 цаг хүртэл хойд урсгалыг хаана.

 

Зам засварыг 6 дугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 6 дугаар 17-ны 23:00 цаг хүртэл хаан зам засах юм байна. Тиймээс энэ өдрүүдэд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал Дүнжингарав худалдааны төвд ирдэг хот орчмын чиглэлүүд Халдвартын эмнэлэг зогсоолоор буцаж эргэхээр, үндсэн чиглэлүүд Хүннү болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилгээнд явна.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)