Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах ажил өрнөж байна

 

        “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн нээлт тавдугаар сард болсон. Төслийн хүрээнд ойжуулах, цэцэрлэгжүүлэх ажил өрнөж байгаа бөгөөд  эхний ээлжинд энэ оны 7 дугаар сар гэхэд усан сан, явган хүний  болон дугуйн зам, машины зогсоол байгуулж, бусад тохижилтыг иж бүрэн шийдэхээр ажиллаж байна.  Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын  зочид, төлөөлөгчдийг тус бичил цэцэрлэгт урьж, мод тариулахаар төлөвлөжээ.

Уг төсөл “Ази Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ” олон улсын ТББ-ын 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах ажил 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр бүрэн дуусна гэж төслийн багийнхан мэдээлсэн юм. Ийнхүү бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулснаар Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдэнэ. Мөн 2020 он гэхэд Азийн бүс нутгийн ойгоор бүрхэгдсэн талбайг 20 сая га-д хүргэх хөрөнгө оруулагч талын зорилтын нэгээхэн биелэлт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • хүүхэд хардаг аавууд (80.121.118.132)

    2016-06-14

    БОТАНИК ЦЭЦЭРЛЭГ БИШ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ хэрэгтэй байна!