Зуслан руу өдөр бүр автобус явж байна

 

        Нийслэлийн тээврийн газраас зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 06 сарын 11-ний өдрөөс эхлэн явуулж эхэлсэн.

 

Энэ жил зуслан руу ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн  хугацаатайгаар, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн  хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлж байна.  Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай- Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд үйлчилж байна. Зуслан руу явах автобусууд өглөөний 06:45 цагаас эхлэн оройн 22:00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлнэ. Автобусны маршрутыг доорх зургаас дэлгэрэнгүй харж болно. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)