Гудамж талбайн тохижилтын ажил 70-90 хувьтай байна

 

Хот тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд АСЕМ-ийн хурлын бэлтгэлийг хангахаар Нийслэлийн 13 гудамж талбайг тохижуулж буй бөгөөд зарим нь ашиглалтанд бүрэн оржээ. Тодруулбал, Зайсангийн гудамж, Жамьян гүний гудамж, Гэндэнгийн гудамжны тохижилт бүрэн дууссан байна.

 

Харин Сүхбаатарын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжны тохижилтын ажил 90 хувьтай байгаа юм байна. Мөн Их сургуулийн гудамж, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний засварын ажил 70 хувьтай явагдаж байгаа аж.

 

Нийслэлийн  төсвийн  хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх нийтийн эзэмшлийн гудамжны тохижилтын ажлын хөрөнгөөс Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийх гурван тэрбум төгрөгийг хот тохижилтын нэмэлт ажлын жагсаалтыг Нийслэлийн Засаг даргын Захирамжаар батласан билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)