УИХ-ын даргаар М.Энхболдыг сонголоо

 

УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчид тангараг өргөлөө. Үүний дараа УИХ-ын даргаар М.Энхболдын нэрийг дэвшүүлж, гишүүдийн 86 хувийн дэмжлэгтэйгээр УИХ-ын даргаар сонгогдлоо.

 

М.Энхболд “УИХ үйл ажиллагаандаа ардчилсан ёс, хууль дээдлэж ажиллах болно. Бид мэргэжлийн Засгийн газар байгуулах нэн тэргүүний шаардлага байна. Хуулийн хугацаанд батлах ёстой зарим асуудал өмнөх парламентад батлагдаж чадалгүй үлдсэн байна. Мөн энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлагатай байна.Эрхэм хүндэт ард иргэдээ манай намыг сонгосон та бүхэндээ талархал илэрхийлж байна” гэлээ.

 

Б.Цэцэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (203.91.116.34)

    2016-07-05

    Танд баяр хүргээд ажлын өндөр амжилт хүсье.Юуны өмнө засгийн газрыг мэргэжлийн өндөр ур чадвартай,хариуцлагатай боловсон хүчнээр байгуулахыг хүсэж байна

  • (203.91.118.70)

    2016-07-05

    Улсыг Аюулаас Хамгаалах Яамыг шинээр өргөн бүрэлдхүүнтэйгээр байгуулах хэрэгтэй.