Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга М.Энхболдыг хүлээн авч амжилт хүсэв
- 2016-07-05
- Улс төр
- 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдыг өнөөдөр хүлээн авч уулзан ажлын амжилт хүсэн ерөөлөө.
Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдод алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээж өргөн барьж хууль тогтоох байгууллагыг удирдах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт ерөөж, иргэд сонгогчдын итгэлийг даан ажиллахыг хүссэн юм.

Сэтгэгдэл (1)
(202.179.31.88)
ТөÑÑ ÑÑÐ½Ñ Ð¶Ð°Ð¼ Ñм л даа. ХаÑин Ñ ÐµÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ó©Ð³Ñ Ð½Ñг Ñанаа Ð½Ñ Ð°Ð¼Ð°ÑÑан Ð±Ð°Ð¹Ñ Ð´Ð°Ð° Ñ Ó©Ó©ÑÑ Ð¸Ð¹. ÐÑ Ð½Ð°Ð¼ бÑÑÑÑÑай ÑÑл ам ажил Ñ Ð¾ÑÑ Ð½Ñ Ð·Ó©Ñөөд нÑг зовоогоод Ð±Ð°Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹ байлгүй.