НИТ-ийн анхдугаар хуралдаан өнөөдөр болно

 

        Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, шинээр сонгогдсон ИТХ-ын анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийхээр товлосон юм. Анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, ИТХ-ын даргыг сонгох, тэргүүлэгчдийн тоог тогтоож, сонгох, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Нийслэлийн ИТХын анхдугаар хуралдааныг энэ сарын 4-нд хуралдуулахаар төлөвлөж байсан ч Монгол Ардын Намаас 2012-2016 онд сонгогдсон УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл хойшлуулах хүсэлт хүргүүлсэн байна. Улмаар өчигдөр өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хуралдуулах саналыг Монгол Ардын Намын бүлгээс хүргүүлж, ийнхүү товыг зарлажээ.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)