НИТХ-ын даргын томилгоог Э.Бат-Үүл даргалж байна
- 2016-07-06
- Улаанбаатар
- 0

НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган хуралдаж байна. Уг хурлаар Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Хуралдаанд НИТХ-д сонгогдсон 45 гишүүнээс 43 нь оролцож байгаа юм. Тодруулбал, н.Батчимэг өвчтэй, н.Тулгат гадаадад айлчлалтай учир ийнхүү хуралдаанд оролцоогүй байна. Хурлыг ахмад настай нь удирддаг дэгийн дагуу Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл удирдан явуулж байгаа юм.
Б.Цэцэн

Сэтгэгдэл (0)