УИХ-ын гишүүд 30 хоногийн дотор ХОМ-ээ бүртгүүлнэ

 

        УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр тухайн шатны сонгуульд сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг үндэслэн тухайн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлнэ. Ерөнхийлөгчийн 2016 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 85 дугаар зарлигаар УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг долоодугаар сарын 5-ны өдөр товлон зарласан бөгөөд Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Монгол УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхээ гардаж авсан нэр дэвшигчид тангараг өргөснөөр гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх тул тухайн өдрөөс хойш 30 хоногийн дотор АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй. АТГ-аас УИХ-ын гишүүдийн 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газарт ирүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамтран ажиллах асуудлаар УИХын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт албан бичгийг хүргүүлснээс гадна мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг хүргүүлсэн байна.

 

Б.Цэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)