Наадмаар зарим замыг нэг чигийн урсгалд оруулна

 

Үндэсний их баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-нд 09.30-11.00 цагт Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнг рүү залах ёслолын арга хэмжээний үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас Хоум плаза хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ.

 

Мөн энэ сарын 12-ны өдрийн 21.50 минутанд Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслолын арга хэмжээний үеэр Төрийн ордны зүүн зам, Олимпийн гудамж, Махатма Гандийн гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)