“Мэргэжлийн” Засгийн газрын онцлог

 

             Шинэ цагийн парламентад анх удаа хамгийн олон эмэгтэй төр түшилцэхээр УИХ-ын гишүүн болсон түүхэн сонгууль боллоо. Улстөрийн хүчнүүд жендерийн асуудлыг эрхэмлэхийн зэрэгцээ эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хатан ухааныг шийдвэр гаргах түвшинд оролцуулах нь зүйтэй гэж үзсэнийх биз ээ. Энэ бол нэн тэргүүний онцлог юм. Тиймдээ ч улстөрийн ууган хүчин МАН 2016 оны сонгуульд нэр бүхий 16 эмэгтэйн нэрийг дэвшүүлж, өнөөдөр парламентад тус намаас 12 эмэгтэй суудал аваад буй. Нийгэм, эдийн засгийн багагүй бэрхшээл дунд ялалт байгуулсан МАН Засгийн газраа байгуулах ажилд ч яаравчлав. Ингэхдээ мөн л эмэгтэйчүүдийнхээ оролцоог ч Засгийн газарт намынхаа дүрэмд заасны дагуу 25 орчим хувийн оролцоотой байх шийдвэрт хүрсэн аж. Тухайлбал, хөдөлмөр, нийгэм, эрүүл мэндийн гэх эмзэг чухал салбарыг тэднээр удирдуулах сонирхол байгаагаа ч дуулгасан. Өнгөрөгч сонгуулиар ялагдал хүлээсэн 11 нэр дэвшигч нартаа “УИХ-д нэр дэвшүүлэх журам”-ынхаа дагуу хариуцлага тооцож, ямар нэг албан тушаалд томилохгүй байх шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргасан байна лээ. Эхний хариуцлагыг МАН-ын УЗ гишүүд болох А.Тлейхан, Б.Амарсанаа, П.Анужин, Оюунбилэг нартаа тооцож намын УЗ-аас гарган оронд нь Улс төрийн нөхцөлтэй уялдуулан Улаан, Тэрбишдагва, Су.Батболд, Хаянхярваа нарыг оруулж ирсэн. Намын дарга М.Энхболд цаашид үлдсэн 7 нэр дэвшигч нартаа хариуцлага тооцно, заавал тийм байдалд хүргэхгүйгээр өөрсдөө ухамсарлан аядуу байхыг ч сануулсан. Энэ нь өндөр итгэл хүлээлгэсэн сонгогч олныхоо хүсэл зорилгыг дагасан хэрэг биз ээ. Сонгогчид итгэл өгөөгүй хүмүүсийг шийдвэр гаргах түвшинд гаргана гэдэг ард иргэдийг дорд үзсэн хэрэг болж таарна. Сонгогч түмэн бол саналаа өгсөн, одоо түүнийхээ үр шимийг үзэх ёстой болохоос биш итгэл өгөөгүй нэгнийг шийдвэр гаргах түвшинд очихоор гайхах биз. 

 

     Нөгөө талаар МАН өнгөрөгч сонгуулиар бусаддаа мандатаа өгч, өөрсдөө нэрээ татсан зарим эрхмүүдийг мэргэжлийн Засгийн газарт багтаахаар нөөцөд үлдээсэн гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Тухайлбал, манай туршлагатай парламентч Су.Батболд сонгуульд нэрээ дэвшүүлээгүй, ирэх дөрвөн жилд нийслэл хэмээх их айлыг хөгжүүлэхээр намын томилолт өвөртлөөд буй. Т. Ганди, У.Хүрэлсүх, Ж.Батсуурь, Д.Зоригт, мөн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү гээд салбараа мэддэг туршлага бүхий хүмүүс байна.  Олны яриа оломгүй гэгчээр янз бүрийн яриа явж байна. Ямартай ч дээрх хүмүүс нь боловсролын хувьд ч тэр, туршлагын хувьд ч тэр салбараа аваад явчих хэмжээний хүмүүс мөн. Нөгөө талаар нэр цэвэр ийм хүмүүсийг нэрлэж байгаа нь олны талархлыг хүлээгээд байна. Түүнчлэн “давхар дээл”-ээс татгалзаж байгаа МАН-ын хувьд ч анхнаасаа туршлага бүхий боловсон хүчнүүдээ ийн нөөцөлсөн бололтой. Энэ нь мөн “мэргэжлийн” Засгийн газрын нэг онцлог байх болно гэдгийг ч намын удирдлагууд дурдана билээ. 

 

     Нүдээ олсон томилгоо бол хотын даргын томилгоо байлаа. Су.Батболдод хүнд хэцүү үед нийслэл хэмээх их айлыг аваад явчих туршлага, зангараг байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн бус улстөрийн томилгоо өвөртөлсөн хүмүүс салбар салбарыг тэргүүлдэг болсон нь өнөөдрийн нийгмийн таагүй байдалд шууд утгаараа нөлөөлсөн хэрэг. Харин энэ удаад МАН “мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулах гэж байгаа нь туйлын зөв бодлого төдийгүй улс орноо хямралаас гаргах гол бодлого байх болно гэдгийг ажиглагчид хэлж байна. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн байр суурийг салбар бүрт оролцуулж, тэдний үзэл бодлыг тусгах болсон нь аргагүй цаг үеийн шаардлага юм.

 

Ж.Эрдэнэбат: Монгол Ардын Нам мэргэжлийн ЗГ байгуулж ажиллана. Шат шатандаа

 

 

С.Баяр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • (122.201.24.81)

    2016-07-10

    цолмон урд нь дэд сайд байхдаа эрүүл мэндийг нураасан, Ганди тэтгэврийн авгай,Төмөрхүү боловсрол муу яаж мэргэжлийн гэх вэ энэ хүмүүс сайл хийвэл юу ч горьдох хэрэггүй юм бна. МАН-Д арай өөр залуу чадварлаг мэргэжлийн хүн олдохгүй байвал нам бус хүмүүс гудамд олон бна штээ

  • Zochin (103.57.94.17)

    2016-07-09

    Za haraya. Tanil tal, nutag us gej medleg mergejil muutai ymnuudiig alban tushaald tavihgui shuu nuhur min. 4 jiliin Daraa bish 1,2 jiliin Daraa dun tavina shuu. Hariutslagatai baigaarai

  • ИРГЭН (202.179.23.143)

    2016-07-09

    НӨӨЦИЙН ХЭДИЙГЭЭ НЭР ЦЭВЭР ГЭЧИХЭЖ ЭЭ ХАХАХА

  • zochin (103.229.123.71)

    2016-07-09

    ERDENEBAT SAIDAA TA BOLOBSROLIIG UCHRALAAR , ERCHIMHKUCHIIG BAYARBAATARAAR UDIRDUULAACHEE TER TSOZOLMAAGAAR YU HKIIHK BE TA NARIIN NEREND L MUU

  • zochin (103.229.123.71)

    2016-07-09

    MBUHK EREGJLIIN ZG BAIGUULAHKGYI BOL AJIL CHINI YG L HKEBENDEE SHUU HKAMGIIN GOL NI ERCHIMHKUCHNII SALBARIIG DANDAA MEREGJLIIN INJENERUUDEER / TLEIHKAAN TETGEBRIIHK/ MEREGJLIIN INJ-GYI YBSAAR UNASAN EX-nii SALBAR CHINI HKUNII TSUSAAR AMAIR BICHIGDSEN HKUULIA AJILLADAG SALBAR SHUU ENE SALBARIIG TUSD NI GARGAAD / BAYARBAATAR .....metiin/ OLON JILIIN UDRDSAN INJENER HKUMUUSEER TABI anhkaar,,,,ZG

  • (103.26.193.114)

    2016-07-09

    зоригт ганди хүрэлсүх гээд луйварчид. эднийг мэрэгжлийн гэдэг юм уу?

  • тэтгэвэртээ гарсан эмч (67.162.37.148)

    2016-07-09

    Мэрэгжлийн засаг гэдгээ зөв тодорхойлж байгаа нь сайшаалтай ,Эрүүл мэндийн сайдаар Ламбаа гэгчбагш байх үед тэр үед ,одоо ч тэр яаманд нь хөдөө сум аймагт эмчээр ажилласан хүнгүй байснаар сумын хүний их эмчийн салбараа устгачихаад сууж байна шүү дээ.хөеэ байгаа гэж хэлэв дээ... Сумандаа ,багийн эмч одоо эх барихын тусламж үзүүлэхгүй болсныг би хэлж байнаа.Анагаахын сургууль төгссөн дипломтой хүн эмч биш гэдгийг эрхэм ерөнхий сайд мэдэж аваад цаашдын томилгоог энэ салбарт анхараарай

  • (43.242.243.108)

    2016-07-09

    Eрөнхий сайдаа Дарханы авилгач Насанбат танай намынхны дунд хагарал үүсгэж архичин Арвиндалайгийн хамт намаа гэсэн хүмүүсээ намайг засаг дарга болго гэж хэрэлдсээр алингаа адах юмаа.Дарханд МАН д энэ хэцүү хүмүүсээс өөр хүн удирдах ёстой доо.Эрүүл мэнд.боловсролыг би томилно дээрээс асуухгүй гоё авилгаа авч ах дүүгээсээ хайх гэнээ зайлуул.Насанбатын сургууль төгссөн эсэхийг сайн шалгах хэрэгтэй дээ.Ардчилсан нам зөв шалгах байх.

  • (27.123.214.114)

    2016-07-09

    Tsolmon unertej baina, boliosoi. Tavihaa hurvel ene met PR hereggui dee. Yur ne medremj gej noil. Salbariinhnaa hevleleer baahan hussan, odoo uur argaar uzej baih shiv dee. Harj l baihaas daa

  • зочин (202.179.26.195)

    2016-07-08

    Төмөрхүү зам тээвэрт огт тохирохгүй а үсэггүй хүн юм билээв одоо мөрөөрөө барилга бариад явж үз ттөрд бүү гай бол улсын ажилд битгий саад бол дүүгүй далд ор төмөрхүү тэнэг минь

  • h (103.26.194.149)

    2016-07-08

    Цолмон бх даа ч яахав дээ. Ганди ч тэр Цолмон ч тэр эруул мэндийн сайд бхдаа юу ч хийгээгуй. Ийм балиар юм хийхээ болио. Тэгж ярьвал Ламбаа гуай л их юм хж бсан юм шуу

  • олон хуулийг санаачилж боловсруулсан (202.179.18.61)

    2016-07-08

    уг нь эрүүл мэндийн сайдаар очирбат байвал зүгээр байлаа даа

  • (202.179.0.46)

    2016-07-08

    kiziliin yumiig kizild gej bibli sudart bii

  • Багш (202.179.11.10)

    2016-07-08

    Мэргэжлийн засгийн газар байгуулна гэдэг үнэхээр зөв шийдэл байна. Шат шатанд байгаа мэргэжлийн бус хүмүүсийг цэгцлэхгүй бол ажил үнэхээр явахгүй байна. Ахлах сургуулийг бага ангийн багш удирддаг, бага сургуулийн захирлаар урлаг судлаачийг томилдог, түүх нийгмийн багш нараар нийгмийн ажилтан хийлгэдэг гээд гажуудал болосролын салбарт наад захын жишиг болсон нь хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Энэ бүгдийг цэгцрэх юм байна гэж ойлгож талархаж байна

  • yasan mulguu yum bichdeg yum (87.211.48.158)

    2016-07-08

    Dandaa luivarchinguud baihad. Ter Tsolmon yu hiij chaddag yum huldaa ariin haalgaar hoorondoo huivaldaj orchihood. Ter eruul mendiin said baihdaa yuch hiigeegui shuu dee.