Ялагдлаас ялагдал руу сүйрэх гээгүй бол....

 

      Ялагдлаас ухаарал авч, ялалтынхаа хөрс суурийг бэлддэг бол манай Ардчилсан нам ялагдал бүртээ ухаарал биш хорсол занал цуглуулж явсан нь өнгөрөгч дөрвөн жилд илрэв. Нөгөө талаар ялалт бол бас том сургамж, хариуцлага байдгийг ч ор тас мартсан. Уг нь АН-ын хувьд ухаан суувал суухаар насласан. Хүнээр бол эр цэргийн алба хааж, өрх гэр толгойлох хэмжээний насан дээрээ яваа идэрхэн нам. Гагцхүү дотоодын зөрчил, эрх ашгийн төлөөх тулаан нь тэднийг ийнхүү хэзээ сэхэх нь мэдэхгүй ялагдалд оруулчихлаа. 

 

      Гэтэл “60-тайдаа ухаарч, 61-тэйдээ үхнэ” гэгчээр Үүл баатар, Баабар, Да.Ганболд нар намаа шинэчилж, сэргээх талаар мэдэгдэл үйлдээд сүйд болов. Намыг шинэчлэх нь бүү хэл ахиад хэдийг байгуулаад мандуулах хугацааг туулчихаад өнөөдөр хөл болох хэрэггүй юм. Тэгээд ч Үүл баатар цагаан толгойтой болтлоо улстөрд явахдаа юу хийж байсан юм. Одоо Үүл, Баабар, Да.Ганболд мэтээс шинэчлэл гэж юу ч гарахгүй. Өнөөх л бүлэглэл фракци, дотоодын зөрчил хэвээрээ үлдэхээс хэтрэхгүй. Хэрвээ энэ нам байх ёстой юм бол залуус нь өөрчлөх хэрэгтэй. АН-д намаа зохион байгуулаад явчих залуус олон бий. Мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлага сууж, өдгөө 40 насны босго давж байгаа идэрхэн эрс ид хийж бүтээхийн хүслээр жигүүрлэж байна. Тэгэхээр өвөгчүүл зайгаа тавьж өгөөд найрын хойморт уригдахаа бодсон нь дээр. 

 

      “Дөч хүрсэн эр дөрвөө дарсан ат” гэж зүгээр ч нэг бурчихсан үг биш. Яг үнэндээ АН-ын ахмадууд ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадаагүйг сонгуулийн үр дүн харуулчихлаа. Тодотговол, хоёр удаа итгэл үзүүлсэн сонгогчид “Та нар ардчилагчид биш. Арай болоогүй байна” гэсэн дүнг тавьж өгсөн. Тиймээс энэ намын үзэл баримтлал, үнэт зүйлсийг хадгалж, мөн чанараар нь үргэлжлүүлэхэд залуусын оролцоо чухал болжээ. Өнөөдөр энэ намын хувь заяаг Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат мэтэд даатгаад орхих нь харалган зүйл болно. Тэд ч ухамсараараа залуустаа боломж олгох хэрэгтэй. 

 

       АН-д байгаа дөч шүүрсэн залуусын хувьд ялагдах, ялахын зовлон жаргал аль алиныг нь үүрч, халуун чулуу долоосон идэрхэн эрс болжээ. Тиймээс АН-ын ахмадуудад хоосон хийрхлээ зогсоох цаг нь ирсэн. АН-д ялалт байгуулах магадлал бүхий цөөн биш залуус нэр дэвшин өрсөлдсөн ч унасан. Учир нь намын ахмадуудын хоосон хийрхэлээс үүдсэн учраас тэд нам шинэчлэх тухай ярих нь зүйд нийцэхгүй.  УИХ-ын гишүүн болсон Ж.Батзандан, Геологийн төв лабораторийн захирал Н.Тэгшбаяр, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нарын залуус бол бүхий л талаар туршлага цуглуулсан хүмүүс. Тэдэнд ажилласан дадлага туршлага байна, сурсан мэдлэг боловсрол байна, унаж боссон сэтгэл гээд бүхий л зүйл бий. Мөн сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон О.Магнай, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарыг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Гэхдээ Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын хувьд ахмадуудын нөлөөнд хэт их автсан тал байдаг учраас залуусын шинэчлэлийн багт хараахан тохирохгүй л болов уу. Тиймээс эдгээр залууст намын удирдлагыг өгөх хэрэгтэй байна. Тэгэж байж сая амжилтын хөрс суурь бий болно. Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Эрдэнэ, “АПУ” Г.Батхүү, “женко” Х.Баттулга гээд АН-ын нөлөө бүхий нөхөд энэ намын үнэт зүйлсийн төлөө бус фракци бүлэглэлийн эрх ашгийн төлөө дайн зарласаар хорин хэдэн жилийн нүүр үзлээ. 

 

         Тэгэхээр залуус ах нарынхаа баасыг цэвэрлэх гэж багагүй хугацаа алдана, өөрсдөө учраа олно, намаа нэгтгэнэ гээд чамгүй хугацаа орох учраас энэ ажиллагааг эртхэн эхлүүлэх нь намынх нь ирээдүйд сайнаар тусна. Ялагдлаас ялагдал руу явж сүйрэх гээгүй бол залуустаа зайгаа тавьж өгөхөөс өөр ямар ч арга алга. 

 

С.Баяр
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • TdUCQpqVU (188.143.232.35)

    2016-10-15

    xREFst http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • cjyqlSlDlkWqtlv (188.143.232.35)

    2016-10-15

    kFA6yo http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • AycMICPpNNDbGszEWo (188.143.232.43)

    2016-08-09

    rTVqQC http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • Монгол (104.8.1.196)

    2016-07-11

    Батvvл До Ганболд та нар намдаа байх хэрэгтэй шvv.Бас залуус ч хэрэгтэй.Ер нь тунгий нь тааруулах л хэрэгтэй л дээ.АН л Монгол улсад ардчиллыг жинхэнэ утгаар нь хегжvvлэх учиртай юм шдээ

  • baasan (103.23.51.1)

    2016-07-10

    za ter Tuvchinbayrin chinzlegz gej yu baisan yum be?

  • Зочин (139.5.217.90)

    2016-07-09

    Харин ч болохгүй гээд байгаа чинь хардлага төрүүлж байна. Эд нарт намаа удирдаад аваад явах ээлж байгаагүй. харин одоо ээлж нь ирж байна. Дараа нь залуучуудын ээлж ирнэ. 50 хүрээгүй олон хүнд төр атгуулж болохгүй. Залуучууд энэ хүмүүстэйгээ хамтраад яв.

  • зочин (150.129.141.31)

    2016-07-09

    АН эрийн цээнд хүрлээ.Төр засгаа авч улс хөгжүүлэх туршлагатай гэж цагтаа Гончигдорж бурж байв. Одоо өөрөө хууль зөрчөөд Үндсэн хуулийн цэцийн дарга болх гээд бөөн бантан хутгаж байх, Газрыг хувьчилж хотын иргэдэд өг гэж шаардаад Бат-Үүл хотын газрыг ямарч тооцоо судалгаагүй, хот төлөвлөлтийг харгалзаж үзэлгүй өгч байв. Гэтэл өөрөө хотын дарга болоод Гэр хорооллын газрыг хот төлөвлөлт нэрийн дор булааж авав. Да.Ганболд, Баабар, Бат-Үүл нараас шинэчлэл горьдох нь тэнэг хэрэг. Ийм л улс төрчид сүүлийн 20 гаруй жилд Монгол улсаар тоглож байна. Төсвийн мөнгөөр баяжих нь тэдэнд сайхан бололтой.

  • (202.179.31.78)

    2016-07-09

    Ed nar sergehgui.Ugasaa chadvargui nuhduud...odoo bolno

  • Zochin (150.129.142.115)

    2016-07-09

    AN-d Batuul,Baabar, Da Ganboid narch heregtei. Temuujin,Gantomor, Amarsanaa, Battsetseg nar shig zaluuchuuddaa bolomj olgoh bur ih heregtei. Er n zaluuchuudaa demjij bolomj olgohgui bol ene namiin huvi zaya tsaashid tun burheg.namdaa ers shinchlel hiihgui bol yalagdsaar baih bolno.

  • ИРГЭН (202.70.46.207)

    2016-07-09

    АЛТАН ХАРААЦАЙНУУДАА НУХСАН АМЕРИКИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ЮУН АРДЧҮАЛ ВЕ ЭЛБЭГДОРЖ,ТҮҮНИЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БАТЗАНДАН,МАГНАЙ УЯНГА,БААСАН АВГАЙ ЦАГХАН ТЭМҮҮЖИН ХУРЦ МОНГОҮЫН АРД ТҮМНИЙ ХООЛОНД ЦАДАХ ХАНАХ БОЛООГҮЙ ЮУ СОЦ ҮЕИЙН ДАРГА НАРААС Ч ЯДУУ АМЬДАРЧ БНА У ТЭД УЛСАА АРАЙ Ч ИНГЭЖ ЦӨЛМӨӨГҮЙ Л ЮМ ШҮҮ ХОДООДОО МЭД СЭТГЭЛЭЭ МЭДЭЭРЭЙ АЮУЛТАЙ Ш ДЭЭ

  • ИРГЭН (202.70.46.207)

    2016-07-09

    АЛТАН ХАРААЦАЙНУУДАА НУХСАН АМЕРИКИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ЮУН АРДЧҮАЛ ВЕ ЭЛБЭГДОРЖ,ТҮҮНИЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БАТЗАНДАН,МАГНАЙ УЯНГА,БААСАН АВГАЙ ЦАГХАН ТЭМҮҮЖИН ХУРЦ МОНГОҮЫН АРД ТҮМНИЙ ХООЛОНД ЦАДАХ ХАНАХ БОЛООГҮЙ ЮУ СОЦ ҮЕИЙН ДАРГА НАРААС Ч ЯДУУ АМЬДАРЧ БНА У ТЭД УЛСАА АРАЙ Ч ИНГЭЖ ЦӨЛМӨӨГҮЙ Л ЮМ ШҮҮ ХОДООДОО МЭД СЭТГЭЛЭЭ МЭДЭЭРЭЙ АЮУЛТАЙ Ш ДЭЭ

  • ИРГЭН (202.70.46.207)

    2016-07-09

    АЛТАН ХАРААЦАЙНУУДАА НУХСАН АМЕРИКИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ЮУН АРДЧҮАЛ ВЕ ЭЛБЭГДОРЖ,ТҮҮНИЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БАТЗАНДАН,МАГНАЙ УЯНГА,БААСАН АВГАЙ ЦАГХАН ТЭМҮҮЖИН ХУРЦ МОНГОҮЫН АРД ТҮМНИЙ ХООЛОНД ЦАДАХ ХАНАХ БОЛООГҮЙ ЮУ СОЦ ҮЕИЙН ДАРГА НАРААС Ч ЯДУУ АМЬДАРЧ БНА У ТЭД УЛСАА АРАЙ Ч ИНГЭЖ ЦӨЛМӨӨГҮЙ Л ЮМ ШҮҮ ХОДООДОО МЭД СЭТГЭЛЭЭ МЭДЭЭРЭЙ АЮУЛТАЙ Ш ДЭЭ

  • (202.70.46.207)

    2016-07-09

    УГ ГАРВАЛ НЬ ЗОРИГИЙН ЗӨВ ҮЗЭЛ ҮЙЛДЛЭЭР ГАДНЫХНЫ ГАР ХӨЛӨӨР УЛСАА ТҮЙВЭЭСЭН АРДЧИЛАЛ ГЭДЭГ АМЕРИКИЙН ШОУГААР ТОЛГОЙ УГААСАН НОВШНУУДЫН НАМ Ч ГЭЖ ДЭЭ ТӨРИЙГ ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА ҮЙЛДЛЭЭР УНАГАСАН

  • Би (202.21.106.145)

    2016-07-09

    Өөрсдийгөө АН гэж боддогнаадхэдэн өвөө нараасаа салахгүй цаг аль хэдийн болсон Өнгөрсөн 4 жил бол ардчилсан Хойд солонгос болсон үе байсан. Бүх хүний амыг харьсан. Хотод л гэхэд хэн ч дуугарч санаа Болдоо илэрхийлэх боломжгүй болсон байлаа

  • Партизаан (202.179.23.86)

    2016-07-08

    АН-ыг самрах бүх ажлыг Элбэгдорж албан тушаалын н_аймаагаараа хийсэн. Түүнийг АН-ын хаалгаар дахин архуулж болохгүй.