АСЕМ-ийн зочдод зориулсан бэсрэг наадам эхэллээ

 

Есөн хөлт цагаан тугийг зочдын суусан талбайг нар зөв тойруулан наадмын үйл ажлиллагааг ёслол төгөлдөр нээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

 

 

Улаанбаатар хотод сүүлийн үед баригдсан өндөр өндөр шилэн байшингуудын дунд хурал цуглаан гэж явсаар зочид төлөөлөгчид маань үдээс хойш л амсхийж дэлхийд ганцхан наадам үзэхээр тухалцгаажээ. Уулын энгэрт ногоон зүлгэн дээр монгол гэр барьж таван хошуу малыг бэлчээн зочдыг монгол ахуйтай танилцангаа зургаа авахуулах боломжийг бүрдүүлсэн байна. Жинхэнэ байгалийн зүлэг ногоон дэвжээн дээр бөхөө барилдуулахаар зэхэж АСЕМ-ийн лого хэлбэртэй монгол гэр хийжээ. Бэсрэг наадмын ерөнхий найруулагчаар Улаанбаатар чуулгын найруулагч Ганболд ажиллаж байна. Зочдыг дайлахаар олон задгай асар барьж дундуур нь улаан хивс дэвсжээ. Хүүхдийн бойтог, монгол малгай гээд монгол ёс заншлыг харуулсан бэлэг дурсгалын зүйлсийг дэлгэн тавьж, монгол бичгээр нэрийг нь бичиж өгч байна.

 

 

Энэхүү наадмыг сурвалжлахаар монгол 20 гаруй сэтгүүлч, 200 гаруй гаднын сэтгүүлч иржээ. Наадмын үйл ажиллагаа 15 хөтөлбөрт багтсан байна. Бүх төлөөлөгчид Монгол Улсын далбаатай шүхрийг барьсан нь онцлог харагдаж буй аж

 

С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bi (150.129.143.249)

    2016-07-16

    bicheed baihaar besereg naadamaavideogoor vzvvleech