АСЕМ-ын гишүүн орнууд аюулгүй байдал, цагаачлал болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг хэлэлцэв

 

 

УЛААНБААТАР. /Sputnik/. Монголын нийслэл Улаанбаатарт болсон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үр дүнг тусгасан “Улаанбаатарын тунхаглал”-д “Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын гишүүн улсууд янз бүрийн чиглэлд, тэдгээрийн дотор аюулгүй байдал, цагаачлал болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо” гэж дурджээ.

 

 

Мөн уг тунхаглалд “АСЕМ нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн салбар чиглэлүүдэд анхаарлаа хандуулах болно. Тухайлбал, терроризм болон хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэх, аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, цагаачлал, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах ... г.м” хэмээн онцолсон байна.

 

 

Г.Доржханд

Монцамэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)