Ерөнхийлөгчийн бэлэглэсэн морьдыг тусгай фермд байлгана

 

Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой зочиндоо морь бэлэглэдэг уламжлалтай. Энэ дагуу БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэд морь бэлэглэжээ.

 

 

Энэ талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жун Ён Кук мэдэгдэхдээ “Тогтсон уламжлалын дагуу Ерөнхийлөгч бэлгийн морио тусгай фермд байлгахаар шийджээ. Морийг Монголд байлгах нь Өмнөд Солонгост авчирснаас илүү дээр гэж тэрээр үзэж байна” гэжээ. 

 

 

Мөн АСЕМ-ын уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сяньлунд морь бэлэглэсэн юм. Ли Сяньлун бэлгийн мориндоо "Темасикийн од" гэх нэр өгсөн байна. Тэрээр мөн морио Сингапур руу авч яваагүй бөгөөд тусгай фермд үлдээжээ.

 

 

Түүнчлэн Ерөнхийлөгч Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч Хамид Ансарид хүрэн зүсмийн морь бэлэглэсэн байна.  Хамид Ансари бэлгийн морио хүүгийнхээ анх хэлд орохдоо хэлсэн үгээр буюу "ALL DONE" /бүгд бэлэн/ хэмээн нэрлэжээ.

 

С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • санаа зовогч (202.179.23.43)

    2016-07-19

    Элбэгдоржоо гадныханд монгол морь бэлэглэхээ болио тэр морь чинь гадны оронд очоод нутаг орноо санан бэтгэрнэ,монгол адуу эх нутгаа санан гадаад далайг гатлан эх нутагтаа ирсэн домог байдаг даа,хэлж ярьдаггүй болохоос яг л хүнтэй адилхан гэдгийг мэдэж ав,өөрийнхөө идэж уусан тэр их хөрөнгөнөөсөө бэлэглээч.