МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
- 2016-07-18
- Улс төр
- 0

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Уг хурал өнөөдөр 11.00 цагт товлогдоод байсан ч БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн айлчлалтай холбоотойгоор цагаасаа хоцорч эхэлжээ.
Өнөөдрийн хурлаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн буюу хэдэн яамтай байх тухай асуудлыг ярилцаж байгаа аж. Хуралдаан өндөрлөсний дараа УИХ дахь МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдаж, Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн асуудлыг болон Байнгын хороодын дарга нарт хэний нэрийг санал болгон сонгох талаар авч хэлэлцэх юм байна.
Одоогийн байдлаар МАН-ын Удирдах зөвлөл сайд нарын нэрсийг хэлэлцэж эхлээгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр үдээс хойш бүлэг хуралдсаны дараа дахин Удирдах зөвлөл хуралдаж, сайд нарыг ярилцах аж.

Сэтгэгдэл (2)
(202.179.18.61)
МАНгарууд дахиад л хулгайч хүрэлсүх эрүүл мэндийн сайд байсан юу ч хийдэггүй хулгайч хүрэлбаатар нараа зүтгүүлнэ биз
(202.9.42.2)
Ðжлаа Ñ ÑÑдалж ÑÑÑÑÑ Ð°Ð¹Ð»Ð°Ð°Ñ ÑÑ, Ó©ÑÐ¸Ð³Ð´Ó©Ñ ÑÑÐ¶Ð¸Ð³Ð´Ð°Ñ ÑÑглаад ÑÑÑÑÑ Ð°Ð¹ ÑÑилÑаад ÑийдÑÑ Ð½Ñ ÑаÑан Ñм бÑ. ÐÐÐгаÑÑÑд гÑÑÑн нÑÑÑндÑÑ ÑааÑÑÑлаад байгаа ÑмÑÑ.