Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барилаа

 

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая шинэ Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барилаа. Шинэ Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон байна.

 

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээврийн сайд, Эрчим хүчний сайд нар багтаж байна.

 

Харин Хууль зүйн яамны нэрийг Хууль зүй дотоод хэргийн яам болгон өөрчилж, Хөдөлмөрийн яамыг татан буулгаж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулахаар болжээ. Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яамны чиг үүргийг Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийг яам болгон өөрчилжээ. Түүнчлэн БСШУЯ-ыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам болгон өөрчилөхөөр болжээ.

 

С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.21.53)

    2016-07-20

    Та нөхөд "Мэрэгжлийн Засгийн газар" , "Мэрэгжлийн Сайдууд" гэснээрээ 2016 оны сонгуульд их оноо цуглуулсан Гэтэл өнөөдрийн "Өнөөдөр" сонинд Д.Зоригтыг Уул уурхай ,хүнд үйлдвэрийн Сайдаар томилох нь бараг тодорхой боллоо гэж бичсэнийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй ! Энэ Д.Зоригт гэдэг хятад хэлний орчуулагчийн балгаар "Оюутолгой" төсөл нэг л эвэндээ орохгүй Монголын ард түмнийг одоо хүртэл талцуулж байгаа бус уу ? Хаа байна Та нарын тунхаглаад байсан мэрэгжлийн сайд ? Хэрэв энэ Д.Зоригтыг хүч түрэн сайд болгодог юм бол Та нар Монголын ард түмнийг тэнэгийн цаад тэнэг гэж гутаан доромжилж басамжилж байгаа үйлдэл болно ! Геологи ,уул уурхайн салбарт өндөр боловсролтой мэрэгжлийн геолог , горнякууд залуу дунд үеэрээ шахцалдаад байж байгаа Эсвэл энэ Д.Зоригт бохир мөнгөөрөө Ардын намаа хауульдчихсан юм уу ? Уул уурхай , геологийн салбар бол энэ ноён Зоригт. Д-гийн хувьд Оросын их найрагч В.Маяковскийн хэлсэнчлэн "ГЛЯДЯТ КАК В АФИШУ КОЗА"

  • (122.201.24.211)

    2016-07-19

    Сайн байна уу. Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон Эрдэнэбатдаа баяр хүргэж амжилт хүсье. Засгийн газрын бүтцийн талаар 2 санал хэлмээр байна. 1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг "Байгаль орчин, тогтвортой хөгжлийн яам" гэж нэрлэж болмоор юм шиг санагдаж байна. Учир нь НҮБ-аас 2012 онд Тогтвортой хөгжлийн бага хурал зохион байгуулж тодорхой зорилтууд дэвшүүлсэн. 2015 онд Мянганы хөгжлийн зорилтуудыг дүгнэж, Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэвшүүлсэн билээ. Аялал жуулчлал бол тогтвортой хөгжилд хамраах асуудал юм шиг санагдаж байна. 2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг "Ажиллах хүчний хөгжил, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам" гэж нэрлэвэл Сонгуулийн мөрийн хөтөлбөртэй илүү уялдах юм шиг санагдаж байна.