Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бол МАН-ын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гол яам

 

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн энэ өдрүүдэд яригдаж, тун ойрын хугацаанд сайд нарын нэрс тодрох чухал үйл явц яг одоо үргэлжилж байна.

 

МАН-ынхан Засгийн газраа хэрхэн байгуулж, хэнийг сайдаар нь тавихаас шалтгаалж ирэх жилүүдэд ирэх томоохон сорилтуудыг Монгол Улс амжилттай давж гарах эсэх нь харагдах учиртай. Тэгвэл өчигдөр МАН-ынхан Ерөнхийлөгчид шинэ Засгийн газрын бүтцийг өргөн барьсан. Тэд төрийн данхар бүтцийг багасгаж зарим яамдыг хооронд нь нэгтгэх бодлогыг барьсан байлаа. Ерөнхий сайд ч үндсэн чиглэлийн яамдуудад "давхар дээлтэй" сайд тавьж бодлогоор нэлээд анхаарна гэдгээ олон нийтэд зарласан юм.

 

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэх нэгдсэн яам байгуулж түүнийгээ үндсэн  чиглэлийн яам болгожээ. Энэ яам бол Ардын намын хувьд маш чухал яам юм. Учир нь МАН-ын ерөнхий үзэл баримтлал нь нийгэмдээ хандсан, иргэн төвтэй бодлого барьдаг. Тэр ч утгаараа энэ удаагийн сонгуульд хямралыг даван туулахын тулд ард иргэдийнхээ, нийгмийнхээ  аж амьдралыг сайжруулахын тулд халамжийн бодлого нэлээд тусгаад байгаа билээ.

 

Тиймээс үндсэн чиглэлийн яамд дээр нэмэгдсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бол МАН-ын сонгуулийн амлалт, үндсэн бодлогоо хэрэгжүүлэх гол салбар болно. Магадгүй Сангийн яамтай ч энэ зэрэгцэхүйц хэмжээний томоохон бодлого тодорхойлогч яам юм. Иймд тус яамд эрх баригчид нэлээд анхаарал хандуулах бололтой.

 

С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)