УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
- 2016-07-21
- Улс төр
- 0

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг болон холбогдох Байнгын хороод хуралдаж, цаашлаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оройн 22.00 цагийн орчим эхэлж, шөнийн 03 цаг өнгөртөл хуралдаж шийдвэр гаргалаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэст нь Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд, олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдана.
Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгасан байгаа билээ.
С.Баяр

Сэтгэгдэл (0)