МАН-ын Удирдах зөвлөл сайд нарын асуудлаар хуралдаж байна

 

МАН дөнгөж сая Удирдах зөвлөлийн хуралдаанаа зарлан хуралдаж байна. Тус хуралдаанаар шинээр томилогдох сайд нарын асуудлыг хэлэлцэх юм. Түүний дараагаа тэд шинэ Засгийн газрын танхимд ажиллах сайд нарынхаа нэрийг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хандах юм.

 

Тодруулбал, УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг баталчихвал Ерөнхий сайд Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд дараа нь чуулганаар хэлэлцэж батлах юм.

 

Өөрөөр хэлбэл, өнөөдөртөө багтаан шинэ засгийн газрын сайд нарыг томилно.

 

 

С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)