Засгийн газрын бүтцийг баталлаа
- 2016-07-21
- Улс төр
- 0

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ дагуу хууль, тогтоолын төсөл тус бүрийг уншиж танилцуулж, баталж байгаа юм. Засгийн газрын бүтцээр шинэ Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллана. Мөн Засгийн газрын тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлаг ажиллах юм.
Энэ хүрээнд дагалдах 64 хууль, тогтоолын төслүүдийг баталлаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хууль болон дагалдах бусад хуулиуд батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлнэ.

Сэтгэгдэл (0)