Маргааш сайд нарыг томилно

 

УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тухай хуулийг баталлаа. 

 

Шинэ Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтай ажиллахаар болов. Мөн шинэ засаг тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтай байх юм.

 

Засгийн газрын  бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг УИХ-аар баталсантай холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сайд нарын асуудлыг хэлэлцэх юм байна.

 

Ерөнхий сайд хуулийн дагуу 14 хоногийн хугацаанд танхимаа бүрдүүлсэн байх ёстой бөгөөд энэ хугацаа маргаашаар дуусгавар болж байгаа. Тиймээс Удирдах зөвлөлөөр сайд нарын асуудлыг хэлэлцэж, шинээр томилогдох сайдуудын нэрсийг Ерөнхийлөгчид танилцуулах аж.

 

Харин үүний дараа УИХ-аар сайд нарын асуудлыг хэлэлцэн батална гэсэн мэдээлэл байна.  Өөрөөр хэлбэл, маргааш гэхэд шинэ засаг бүрдэх болов уу гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд байна.

 

 С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.195.177)

    2016-07-21

    Бурхан минь ! Яамдаа л мэрэгжлийн хүмүүсээр бүрдүүлээсэй дээ Намд мөнгөө төлсөн долдойнууд сумка барисан эрээвэр хураавар муухай амьтас Төрд шургачих вий дээ 2008-2012 онуудад Сайд хийж Намын нэрийг баастай хутагсан хятад судлаач Д.Зоригт мэтийн нөхдийг л бүү ойртуулаарай даа Төрийн минь сүлд Өршөөг !!!!!!!!!!!!!!!!!