Шинэ засгийн газрын 11 сайдыг томилж, өмнөх засгийн газрын 18 сайдыг чөлөөлөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан баасан гаригийн 21.20 цагт эхэлж, бямба гаригийн 03.50 цаг хүртэл 6 цаг хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын 11 гишүүнийг хэлэлцэн баталсан юм. Үүнд,

1.Монгол Улсын шадар сайдаар У.Хүрэлсүх

2.Монгол Улсын сайд  ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат

3.Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил

4.Хуульзүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогт

5.Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн

6.Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар Д.Оюунхорол

7.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар  Н.Номтойбаяр

8.Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ

9.Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын  сайдаар Ж.Батсуурь

10.Зам, тээврийн сайдаар Д.Ганбат

11.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдорж нарыг тус тус хэлэлцэн томилов.

 

Ингэснээр өмнөх Засгийн газарт ажиллаж байсан 18 сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Үүнд,

1.Цэрэндашийн Оюунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын,

2.Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын,

3.Намдагийн Батцэрэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын,

4.Лүндэгийн Пүрэвсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайдын,

5.Баярбаатарын Болорыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын,

6.Дамбийн Дорлигжавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдын,

7.Дондогдоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайдын,

8.Зангадын Баянсэлэнгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын,

9.Цэрэндашийн Цолмонг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын,

10.Лувсаннямын Гантөмөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын,

11.Мөнхчулууны Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын,

12.Рэнцэндоогийн Жигжидийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдын,

13.Гарьдхүүгийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын,

14.Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын,

15.Раднаагийн Бурмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайдын,

16.Дашзэвэгийн Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын,

17.Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын,

18.Мэндсайханы Энхсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэг ажлаас тус тус чөлөөлсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.9.41.244)

    2016-07-24

    МАН шинэ боловсон хүчний гачаалд орсон гэж үү.Өөрийн толгойгоор дэнчин тавьж,намаа хоёр болгон хувааж,2О12-оны сонгуулд намаа ялагдалд хүргэсэн Хүрэлсүхээс өөр эрүүл саруул үзэлтэй,мэдлэгтэй хүн алга уу.Олны итгэлийг шороотой хутгаж эхлэж байгаад харамсаж байна.

  • (103.212.119.254)

    2016-07-23

    Баабар сангийн сайд хийж байсан биз дээ. Чойжилсүрэнг толгой сайн ажилладаг мундаг хүн гэдэг юм байна лээ,Хамт ажиллаж байсан хүмүүс нь сайн мэдэж байгаа байлгүй дээ. Бараг л 100% дэмжсэ байна

  • (182.160.34.182)

    2016-07-23

    хэд хэдэн туршлагатай хүмүүс харагдаж байна ер нь улс төрийн алба өөрөө том их сургууль хэдэн жил энд чанагдсан бол хоосонгүйл гэсэн үг

  • (202.21.124.133)

    2016-07-23

    za yutaich tur tsagaa tuhlhad hatuu shvv yuch hiihgv bol archigdana gsen vg ajilaa sain hiitsgeegerei

  • (103.10.22.63)

    2016-07-23

    Чойжилсүрэн гишүүнийг эдийн засгийн мэддлэг нимгэн гээд байх шиг байна гэхдээ заавал эдийн засагийн өндөр мэдлэгтэй хүн байлаа гээд хаана эдийн засаг хөгжөөд байгаан амьдралын ухаан гэж нэг чухал юм байна ард иргэдийн амьдралыг мэддэг хүн байх ёстой бизнессээ 00с эхэлсэн хүн өөр л байх

  • (202.9.40.45)

    2016-07-23

    Сайд нартаа амжилт хүсэе нэгэнт сонгогдсоноос хойш амжилт хүсхээс яахав