Шилэн Цогоо МИАТ, Төмөр зам, тендерийг ШИЛЭН болгохоо амлаж дэд сайдад өрсөлдлөө

 

Ард түмэндээ Шилэн Цогоо хэмээн алдаршсан иргэн Б.Цогтгэрэл МАН-ын идвэхтэй гишүүдийн нэг. Сонгуульд 65 суудал авч гялалзсан амжилт үзүүлсэн энэ МАН бялууныхаа хуваалтыг хийж байна. Эхний бялууны эзэд ард олон нийтийн дургуйцлийг төрүүлж эгээтэй л ирэх жилийн сонгуулийн дүнг хөмөрчих дөхлөө. Гэтэл дараагийн бялууны сураг базаахгүй дуулдаж эхэллээ.

Өнөөх л мөнгө төгрөг, авцаа өгцөө, 60 тэрбумын хэрүүл үргэлжлэх сурагтай хөгөө хөлдөө чирсэн хогийн хошин шогийн үзүүлбэрээс ч хөх инээд хүргэмээр юмнууд дэд сайдад дуулдаж байна. Ард түмний захиалгыг биелүүлж эс чадваас МАН-ыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар арьсийг нь хуулаад өгөх чадвар сонгогч түмэнд байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл ард түмэн бид юуг хүсээд байгаа гэвэл авлигагүй, шударга, нээлттэй ил тод, ардчилалтай, алагчлалгүй нийгмийг хүсэн хүлээж ил тод шилэн нээлттэй тендертэй, хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгохыг л чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байгаа юм.

Энэ захиалгын дагуу иргэн Б.Цогтгэрэл санаачлага гарган “Миний бие Зам тээврийн салбарыг нээлттэй ил тод Шилэн тендертэй, хүртээмжтэй түргэн шуурхай, найрсаг үйлчилгээтэй, ил тод болгохын төлөө ЗТХ-ийн дэд сайдад нэр дэвших саналаа МАН-ын УЗ-д хүргүүллээ” хэмээн өөрийн Facebook хуудсандаа бичсэн байна. Түүний саналыг хүлээн авч Зам тээврийн хөгжлийн дэд сайд болгон амлаад байгаа ШИЛЭН байдлыг нь харах нь зүйтэй хэмээн олон нийтийн цахим сүлжээнд иргэд үзэж байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (59.153.114.248)

    2016-07-26

    ЗӨВ ШҮҮ

  • Хуцаа (202.72.245.122)

    2016-07-25

    Мэргэжлийн чадалтай инженерүүд зөндөө байгаа шүү,,,,,,,, Олон юм яриж хуцахаа болимоор юмаа....., Ядаж төмөр замд хэдэн мэргэжлийн хүмүүс инженерүүд байдаг ямар ямар үйл ажил хийдэгийг мэддэг болчоод энгэж хуцаж яваасай,

  • Мэргэжлийн хүн бидэнд хэрэгтэй (202.72.245.122)

    2016-07-25

    Мэргэжлийн чадалтай инженерүүд зөндөө байгаа шүү,,,,,,,, Олон юм яриж хуцахаа болимоор юмаа....., Ядаж төмөр замд хэдэн мэргэжлийн хүмүүс инженерүүд байдаг ямар ямар үйл ажил хийдэгийг мэддэг болчоод энгэж хуцаж яваасай,

  • (103.57.94.229)

    2016-07-25

    Энэ нэг зүүдэнд ормоор сармагчин тэр FM-ийн хөтлөгчөө хийвэл таарна. Өөртөө нэр томьёо олоод өгчихсөн их эд ээ. Чи сайн даа ч биш сандал ширээ болохгүй бол тумпочик ч болсон олох гэж шил шаазан ярьсан чөтгөр байна.

  • (103.212.119.154)

    2016-07-25

    shilen dans yarisnaaraa ter salbariig meddeg bolchihgui, hunjliin hereer jiisenn deer bh. Unen sonindoo setguulch hii. chamd yag taarna