УИХ-ын даргын зөвлөл бүрдлээ
- 2016-07-25
- Улс төр
- 0

УИХ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт /2016.07.21/ Байнгын хороодын дарга нарыг баталсан учраас УИХ-ын даргын зөвлөл бүрдээд байна. УИХ-ын даргын зөвлөлд Байнгын хороодын дарга нараас гадна бүлгийн дарга нь багтдаг.
Тус зөвлөл нь хуралдаж, шинэ долоо хоногт хуралдах байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлыг тогтоодог учраас ирэх долоо хоногоос УИХ-ын ажил илүү тодорхой болж, хуваарийн дагуу үргэлжлэх боломж бүрдээд байна.
С.Баяр

Сэтгэгдэл (0)