УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ
- 2016-07-29
- Улс төр
- 0
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Б” танхимд эхэллээ.
Уг хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Тусгай хяналтын дэд хорооны даргаар хэнийг сонгох тухай хэлэлцэх аж. Мөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшигчдийн тухай тус бүр хэлэлцэх юм байна.
Бүлгийн хуралдаан дууссаны дараа Байнгын хороод хуралдана.
Сэтгэгдэл (0)