Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томиллоо

                      

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь О.Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжив

Нэр дэвшигч О.Эрдэмбилэг нь

  • 1994-1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж,
  • 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ.

Тэрээр

  • 1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн,
  • 2004-2005 онд МУИС-д багш,
  • 2007-2013 онд Олон улсын валютын санд улс хариуцсан эдийн засагч, ахлах эдийн засагч,
  • 2013-2014 онд “Ньюком” группэд зөвлөх, 
  • 2014 оноос “Голомт” банкны Тэргүүн дэд захирал, ТУЗ-ийн даргын зөвлөхөөр ажиллаж  байсан.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)