Хоёр улсын залуу улс төрчид Германд чуулна

            

Өнгөрсөн долоодугаар сарын 8-17-ны өдрүүдэд “Отгонбаяр” сангийн санаачлагаар зохион байгуулсан Монгол-Германы залуу улс төрчдийн анхдугаар чуулган болон ажил хэргийн уулзалт амжилттай болж өндөрлөсөн байна. Чуулганы хүрээнд “Ойлголцол-Хөгжлийн гарц” сэдвийн хүрээнд улс төр соёлын харилцаан дахь олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд Хоёр улсын залуу улс төрчдийн хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Энэхүү чуулганд 120 гаруй залуу улс төрчийг хамруулж, МАН-ын төлөөллөөс УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Цогтбаатар, АН-ын төлөөлөл УИХ-ын гишүүн Ж.Батзандан, БНН-аас намын дарга Б.Жаргалсайхан нар өөрсдийн үзэл бодол, нийгмийн үнэт зүйлсийн тухай санал дэвшүүлжээ. Мөн ХБНГУ-ын Бавари мужийн ЦСҮ намын гишүүн Эмэгтэйчүүд, залуучуудын холбооны ТУЗ-ын гишүүн Солонго Тремл, Др.Михаэла Лэй, Флориан Адольфи нар намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлс, өнөөгийн бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулсан байна. Уг уулзалтын үр дүнд Монгол Улсын төрийн төлөөлөл болсон залуучууд анх удаа ирэх есдүгээр сарын 8-17-ны өдрүүдэд тус улс руу айлчлал хийхээр болжээ. Айлчлалыг Парламентын хамгийн залуу гишүүн Д.Гантулга ахалж явах гэнэ. Айлчлалын гол зорилго нь ХБНГУ-ын улс төрийн тогтолцоо болон үйл ажиллагаатай танилцаж, практик туршлагыг судлах, хоёр орны улс төрч залуучуудын харилцааг сайжруулах аж. Энэхүү айлчлалд явах намуудын төлөөлөл намдаа хоёроос дээш жил ажилласан 25-30 насны, намаа бүрэн төлөөлөх чадвартай байх шаардлагатай гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)