Дэд сайдуудыг маргааш томилж магадгүй

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын яамдууд дэд сайдтай ажиллахаар шийдвэр гаргасан байгаа. Өнгөрсөн долоо хоногт сайдуудын суудлаа бүтэн болгож үлдсэн дөрвөн сайдаа томилсон Засгийн газарт одоо дэд сайдууд болон агентлагуудын дарга нарыг томилох том ажил бий.

Элэг бүтэн болсон Засгийн газар хэзээ дэд сайдуудаа томилох нь тодорхойгүй байгаа ч намрын ажил ид ундарч байгаа энэ үед томилгоонуудаа нэг мөр болгож, цаашлаад агентлагуудын дарга нараа цаг алдахгүй шуурхай томилохыг гишүүд хүсч байгаа юм. Харин дэд сайдуудыг Засгийн газрын хуралдаанаар томилох хуультай бөгөөд маргааш буюу Лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар томилчих болов уу гэж харж хүлээж байна.

Дэд сайдтай ажиллах болсон шалтгаан нь яамдуудыг эзэнгүйдүүлэхгүй байхаар шийдсэн. Дэд сайдуудын үндсэн үүрэг юу вэ гэхээр сайдуудыг байхгүй үед орлоно, мөн харилцан зөвшилцсөний үндсэнд зарим нэг чухал баримт бичигт сайдаа төлөөлж гарын үсэг зурах зэрэг үүргүүдийг хүлээх ажээ.

О.Сайхан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (150.129.141.42)

    2016-08-02

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан

  • bat (202.179.23.46)

    2016-08-02

    Niigmiin hamgaal***** hudulmuriin ded saidad ner debshij bgaa mungunchimegiig demjij bn.Zaluu hun gehed ih tusarhag.Hunii tuluu gesen setgeltei humuusee demjeerei

  • Зочин (103.229.121.123)

    2016-08-02

    Уул уурхай ,хүнд үйлдвэрийн Дэд сайдаар Х.Бадамсүрэнг томилвол яг ононо Энэ хүн АИХ-ын депутат , УИХ-ын гишүүн , Уул уурхайн яамны хэлтсийн дарга ГОК "Бор-Өндөр" , "Монголроссцветмет"-ийн Ерөнхий Захиралаар ажиллаж байсан энэ салбарыг маш сайн мэдэх хүн