Өмнөговьд дахин сонгууль явуулах товыг зарлалаа
- 2016-08-03
- Улс төр
- 0

Өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд болсон Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-ын 19 нэр дэвшигч ялалт байгуулж, олуулаа болсон. Гэвч аймгийн Сонгуулийн хороо Номгон, Булган сумдад нэр дэвшсэн С.Цэрэнбаяр, Б.Батаа нарыг материалаа дутуу бүрдүүлсэн гэж үзэж, өрсөлдөөнөөс хассан байна. Үүнийг нэр дэвшигчид эсэргүүцэж, Өмнөговь аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар анхан болон давж заалдах шатны шүүх дээр ялалт байгуулсан билээ. Энэ шийдвэрийн дагуу аймгийн Сонгуулийн хорооноос дээрх хоёр суманд орон нутгийн сонгуультай хамтатган аравдугаар сард дахин сонгууль явуулах товыг зарлажээ. С.Цэрэнбаяр, Б.Батаа нар энэ сонгуульд ялалт байгуулбал МАН Өмнөговь аймгийн ИТХ-ын 33 суудлаас 21-ийг нь авч, үнэмлэхүй олонх болох юм.

Сэтгэгдэл (1)
баагий (103.229.121.233)
Өмнөговийн ÑонгÑÑлийн Ñ Ð¾ÑÐ¾Ð¾Ð½Ñ Ð³Ð¸ÑүүдÑд Ñ Ð°ÑиÑÑлага ÑооÑÐ¾Ñ Ñ ÑÑÑгÑÑй. ÐөлбаÑÑ, жамÑÑÐ½Ñ Ð¾Ñол, баÑдоÑж, мÑдагÑÒ¯ÑÑн, амаÑÑÓ©Ð³Ñ Ð½Ð°ÑÑ ÑонгÑÑлийн Ñ ÑÑлийн дагÑÑ Ñ Ð°ÑиÑÑлага ÑооÑÑÑÐ»Ð°Ñ Ð°Ð°Ñ Ñагдаагийн байгÑÑллагад Ó©Ð³Ó©Ñ Ñ ÑоÑгÑÑй. Ð¥ÑÑÐ»Ñ Ò¯Ð½Ñн зөв ÑÐ¸Ð¸Ð¹Ð´Ð½Ñ Ð³ÑдÑÐ³Ñ Ð½Ð°Ð¹Ð´Ð°Ð¶ бна