Дэд сайд нарыг томилжээ
- 2016-08-04
- Улс төр
- 0

Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудыг үүрэгт ажилд нь томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, МАН-ын Удирдах Зөвлөлөөс нэр дэвшүүлсэн 13 дэд сайдаас 10 дэд сайдыг үүрэгт ажилд нь томилсон байна.
Шинээр томилогдсон сайд нарын нэрсийг танилцуулж байна:
1. Батлан хамгаалах яам Т.Дуламдорж /ОБЕГ-ын дарга асан/
2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/
3. Зам, тээврийн хөгжлийн яам Б.Цогтгэрэл /МАН-ын бүлгийн зөвлөх/
4. Уул уурхайн яам Х.Бадамсүрэн /УИХ-ын гишүүн асан/
5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ц.Батбаяр /Зүүний хүчний холбоо/
6. Сангийн яам Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
7. ХЗДХЯ Б.Энхбаяр /МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам С.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны ерөнхий бичгийн дарга/
9. Эрчим хүчний яам Т.Гантулга /МАН-ын нарийн бичгийн дарга/
10. Эрүүл мэндийн яам Л.Бямбасүрэн /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ нарын нэрсийг эцсийн байдлаар тодрууллаа.
Б.Цэцэн

Сэтгэгдэл (0)