Нара хотын Захирагч Су.Батболдод мэндчилгээ илгээжээ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод Япон улсын Нара хотын Захирагч Ген Накагава мэндчилгээ дэвшүүлсэн байна.

 

Өнөөдөр тус хотын хүүхдүүд нийслэлийн Засаг даргатай уулзаж, хотын даргынхаа мэндчилгээг дамжуулан өглөө. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Зонта клуб нь Япон улсын Нара хотын Зонта клубтэй хамтран хүүхэд, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна.

 

Хөтөлбөрийн дагуу Нара хотоос 5 сурагч Улаанбаатар хотод ирж, Монголын түүх соёл, ёс заншилтай танилцаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)