Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/595 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Москва хотын Засгийн газрын зөвлөх институт, Москва хотын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхий экологич Фадеев Олег Никлоаевичийг Улаанбаатар хотыг бүтээн байгуулж, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг  нь үнэлэн "Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг"-ээр" шагналаа.
 

Тэрээр хотуудын найрамдалт харилцааг хөгжүүлж бэхжүүлэх, Улаанбаатар хотын төлөвлөлт, ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж ирсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)