УИХ-ын дарга М.Энхболд Д.Сумъяад утсаар холбогдон баяр хүргэлээ

 

        Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулан, амжилттай сайн барилдаж мөнгөн медаль хүртсэн жудо бөхийн ОУХМ, МУГТ Доржсүрэнгийн Сумъяад утсаар холбогдон баяр хүргэлээ.

 

 

Тэрээр Д.Сумъяад хандан "Тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур ухаан, уран мэх, эр зоригийн гарган урамтай сайхан барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, энэ удаагийн олимпийн анхны медалийг хүртсэн тамирчнаараа Монголчууд бид бахархаж байна. Медалийн барилдаан Монголын цагаар шөнийн 04:00 цагийн орчим таарсан ч сэтгэл догдлуулан бүгд үзсэн. Гавьяат тамирчиндаа дараа дараагийн уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе" гэжээ. УИХ-ын дарга М.Энхболд эв нэгдэлийн билэг тэмдэг Олимпийн наадамд өндөр ач холбогдол өгч, тамирчиддаа анхаарал хандуулдаг хүн юм. Тэрээр "Лондон-2012" Олимпийн наадмаас Монголчууд таван медаль хүртэхэд багийн ахлагч хийж байсан түүхтэй. 

 

Х.Ялалт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (112.72.6.30)

    2016-08-09

    Goyo bna. Enkhbold darga uhaantai hun shuu