Х.Тэмүүжингийн эмнэлэг улсынх болов

 

        УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин Хууль зүйн сайдын албыг хашиж байхдаа орчин үеийн шийдлээр барьсан цорын ганц эмнэлгийн барилгыг шоронжсон оффис болгох шийдвэр гаргаж бусдаас тааламжгүй үг олонтаа сонссон. Тодруулбал, 80 гаруй жилийн түүхтэй Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилга хуучирч муудсан тул Засгийн газрын шийдвэрээр шинэ барилгын ажлыг эхлүүлж, 2012 оны сүүлээр эхний ээлж болох А корпусыг ашиглалтад өгөх гэж байсан үед Х.Тэмүүжин сайд дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Тэгвэл Улсын I төв эмнэлгийнхний санаачилсан “Нэг эмнэлэг хоёр жигүүр төсөл” Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт амжилттай хэрэгжиж эдүгээ тус эмнэлгийг зориулалтаар нь ажиллуулж эхэлжээ. Засгийн газраас тус менежментийн багт барилгыг хариуцуулж өгөх шийдвэр гаргахдаа наймдугаар сараас үйл ажиллагааг нь эхлүүлэхийг үүрэг болгосон. Үүрэг хүлээсэн ёсоороо Улсын I төв эмнэлгийнхэн 260 ор бүхий шинэ нэгдсэн эмнэлгийн эхний хэсгийг ашиглалтад оруулан ажиллуулж эхэлсэн байна. Эмнэлэг дотроо хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх гэх мэт төрөлжсөн тасгуудтай бөгөөд Монгол Улсын иргэдэд эрх тэгш үйлчилгээ үзүүлэх юм байна.

 

Б.Цэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.26.193.41)

    2016-08-09

    энэ садистаар хохирлыг төлүүлэх хэрэгтэй.

  • (49.0.161.86)

    2016-08-09

    maanag

  • zochin (103.229.121.242)

    2016-08-09

    Тэмүүжингээр улсад учруулсан хохирлыг төлүүлж хариуцлага тооцох ёстой.