МУГТ Ц.Шаравжамцыг Биеийн тамир, спортын газрын даргаар томиллоо

 

Засгийн газрын хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар зарим агентлагийн даргыг томилжээ.

 

Тодруулбал, МУГТ Ц.Шаравжамцыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны харьяа агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар томилох шийдвэрийг гаргасан байна.

 

Ц.Шаравжамц нь  2011 онд Монголын сагсан бөмбөгчдөөс анхны гавьяат тамирчин хэмээх цолыг хүртсэн тамирчин билээ. 

 

Тэрбээр 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын даргаар ажиллаж байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)