УИХ-ын гишүүн Н.Учрал боловсролын байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

 

        УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр боловсролын бүх шатны байгууллагын төлөөллүүдийг оролцуулан төрийн ордонд хурал зохион байгууллаа. Тус хурлаар өнөөгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх ёстой ажлын талаар хэлэлцжээ. Хуралд  нийт 50 гаруй цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирал оролцсон юм.  Онцлоход хуралд хувийн сургуулийн төлөөллүүд ч багтсан байлаа. Тэрээр боловсролын салбарыг чухалчилж онцлон анхаарал хандуулах ёстой салбар мөн гэдэг байр суурьтай хүн. Тиймээс ч өнөөгийн боловсролын шинэчлэлийн талаар хэлэлцэж цаашид улам бүр сайжруулах ёстой хэмээн хэлсэн юм.  Н.Учрал гишүүний хувьд Монголын залуу багш нарын холбоог байгуулан тэргүүнээр нь ажиллаж 1000 багшийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж байсан удаатай. Энэ удаад өмнөх чуулга уулзалт, болон өнөөдрийн хурлаас хэлэлцэж гаргасан асуудлыг ажил хэрэг болгох талаар ажиллаж эхлэх юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)