Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг батлав

 

        Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг хавсралтаар батлав. Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)