Төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулна

 

        Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая  төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болов. Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо. Мөн энэ шийдвэртэй холбогдуулан  цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Мөн цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болголоо.   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (43.228.129.161)

    2016-08-18

    түрүү нь сэтгэдлээ бичсэн дээд цалингийн хязгаарыг 2000,000 байхад монголд хангалттай амьдарна хасвал хассан шиг л хас ингэж бялдууч зан гаргаж болохгүй шүү жирийн монголын иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэд билээ ерөнхий сайдаа бод дахиад бод 10 дахин илүү цалин олголоо болоо юм биш үү монголын цөөхөн том гэдэстэй ходоод томтой дарга сайд түшмэлүүд бүтэн хоолтой тарвалзаж жаргаж байхад монголд 1000 төгрөгтэй өлөн ходоод хэд байгааг бодолцож үзэх хэрэгтэй шударга л байя л даа жирийн албан хаагчид тэтгэвэрийн зоригтой 2 дахин нэм тэгвэл дарга сайд нар шиг биш юмаа гэхэд 40 насандаа хавдар тусаж үхэлгүй 2 идэхгүй хоосон хонохгүй хулгай хийхгүй ард түмэн чинь амьдармаар энэ бол жирийн монголын хүний шунал тачаалгүй 9 цагаан хүслийн нэг доош нэг өнгийж хар даа МАН болон төр засгийн удирлагаа гуйж байна