Д.Хаянхярваа: Цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрсэн

 

             УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдөрийн хуралдаанаар хэлэлцсэн "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл болон төсвийн тодотголын асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Харин татвар нэмэх эсэх асуудлыг ажлын хэсэг дахин нягталж үзэхээр боллоо. Тухайлбал, онцгой албан татвар, 150 метр квадратаас дээш талбайтай орон сууц, автомашины хуучин эд анги оруулж ирдэг хувь хүн, аж ахуйн нэгж, цалингийн шаталбараас хамааралтай татварын асуудлыг дахин авч хэлэлцэхээр болсон байна.

 

            Төсвийн тодотголыг судалж санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг судлан санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахлан ажиллаж байна. УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан байна гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид төсвийн тодотголтой холбоотой асуудалд нэлээд анхаарал хандуулсан. Нийгэмд цалин хасах нь, татвар нэмэх нь, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийг зогсоох нь гэсэн мэдээлэл түгж байна. УИХ-д өргөн барьсан төсөл хөтөлбөр эцсийн баримт биш. УИХ-аар өргөн барьсан төслийг баталж байж эцсийн шийдвэр гардаг. Өргөн барьсан төслийг эхлээд бүлэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байж төсвийн тодотгол хууль болж эцсийн баримт бичиг болж гарна. Өнөөдрийн хуралд Засгийн газрын гишүүдийг байлцуулж байгаад эдийн засгийн нөхцөл боломжийн талаар ярилцлаа. Үндсэндээ Засгийн газрын оруулж ирж байгаа мөрийн хөтөлбөрийн хүрээнд авч үзэхэд эдийн засаг бидний тооцоолж байснаас харьцангуй доогуур нөхцөл байдалтай байна.  Тиймээс Засгийн газрын оруулж ирж буй мөрийн хөтөлбөр бол өнөөгийн эдийн засгийн чадамжид тулгуурласан гэж ойлгох хэрэгтэй” гэв.

 

Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгож, 40 хувьд нь 2-3 жилийн дараа боломжит хувилбараар өгөх, Оюутны тэтгэлгийн санг 90 тэрбум төгрөгөөр байгуулах санал оруулж ирснийг МАН-ын бүлэг дахин судлах шаардлагатай гэж үзлээ. МАН-ын бүлэг маргааш дахин хуралдаж, энэ талаарх шийдвэрээ эцэслэн гаргана гэж бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • дулмаа (119.40.99.2)

    2016-09-02

    урамшууллын хэдхэн төгрөгийг хасах ямар хэрэг байна аа угаас бага цалинтай хүмүүс юу ч авахаа болих нь энэ чинь цалин хассантай яг дүйцнэ тэгээд хасахгүй гэж шийдлээ гэж худлаа яриах хэрэггүй

  • зочин (103.212.116.234)

    2016-09-02

    МАН ын дарга нараа та нар МАН ын нэр хүндийг унагаж уландаа гишгэлээ түмний эрх ашгийг алба ,амбици ,мөнгө авилгын доор тавилаа

  • зочин (103.212.116.234)

    2016-09-02

    МАН аас орон нутгийн сонгуулиар олон хүн татгалзах байх шүү

  • tugs (202.126.89.199)

    2016-09-02

    ug n huuhed hugshid gej iluu harrd baihguigeer ter olon hergem tsol zuusen ded said,tuz.n darga gishuud geh met zugeer l tejeever humuusee ergej haraad shiidver garch boloh l yumdaa er n alivaa baiguullaga negjid darga zahiral udirdah bureldehuun baihad zaaval deer n tuz gej tejeeveruud ymar heregtei yum be!!!

  • орон нутгаас (202.179.24.89)

    2016-09-02

    2016 онд хуучин төсөвөөрөө яваачээ. Та нарыг хэрэлдэж байх хооронд он дууслаашдээ. 2017 оныхоо тооцоог ч хийж чадаагүй байж өмнө нь хэрэгжиж байсан төсөвийг бужигнуулж яах нь вэ.Олны дургүйг хүргэж нэр хүндээ алдана. Орон нутгийн соннгуульд ялагдах бодлого бариад байгаа юмуу хаашаа юм бэ? Өөрсдөө гарчихаад биднийг хаячих юм аа.