Д.Хаянхярваа: Хос хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг нэмэхгүй

 

         УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хос хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг нэмэхгүй, Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг нэмэх Засгийн газрын саналыг  бүлэг дэмжсэн байна.

 

Бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Улсын төсвөөс болон төсвийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр оруулсан хөрөнгө оруулалтыг дотор нь хэд ангилж үзсэн. Төсөвт өртөг нь нэмэгдсэн объектуудын дахин нэмэгдсэн хөрөнгийг олгохгүй, шинээр нэмэгдсэн зарим объектын санхүүжилтийг төсвийн тодотголоор хасах шийдвэр гаргалаа.  Харин хүн амын орлогын албан татварын талаар Засгийн газраас оруулж ирсэн төсөл хэвээр үлдсэн. Оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудлыг үндсэндээ 90 тэрбум төгрөгийн тэтгэлгийн сангийн бонд бий болгоод сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох замаар шийдэхээр болсон. Хүүхдийн мөнгийг 60:40 харьцаагаар олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, нийт хүүхдүүдийн 60 хувь буюу зорилтот бүлэгт олгох, үлдсэн 40 хувьд нь олгох мөнгийг хуримтлал үүсгэн гурван жилийн дараа өгөхөөр шийдвэрлэсэн. Төсвийн ерөнхий тэнцлийг тодорхой төвшинд сайжруулах чиглэл өглөө. Энэ чиглэлээр төсвийн алдагдал тодорхой төвшинд буурна гэж тооцож байгаа” гэв.

 

Тагнуулын байгууллагад хандлаа

 

              УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хаалттай хуралдааны мэдээллийг “Ардын эрх” сонины 2016 оны есдүгээр сарын 2-ны өдрийн дугаарт "МАН-ын бүлэг хаалттай хуралдааны хаалганы цаана юу ярив” гэсэн гарчигтай нийтэлсэн асуудлыг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар хандсанаа энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ. Ингэхдээ төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах чиг үүрэгтэй УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн үйл ажиллагаа болон мэдээлэл хэрхэн алдагдсан талаар зохих шалгалт хийж, хариу ирүүлэхийг хүссэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • БИЧЭЭЧ (43.242.243.98)

    2016-09-02

    Өнөөдөр төсвийн тодотгол дээр МАН-ыхны ярьж байгаагаас үзэхэд эхний жилүүдэд АН-ын үед эхдүүлсэн "САЙН" хөтөлбөрүүдийг зогсоож эдийн засгийг муутгаад сонгуулийн өмнө САЙН" хөтөлбөрүүдийг дахин хэрэгжүүлж санал авах л бодлого барьж байгаа юм байна. БАТТӨМӨР,ХАЯНБУРАВАА гишүүний ярианаас дүгнэхэд...Бүлэг дээрээ "Мөрийн хөтөлбөрөө одоо хэрэгжүүлж эхлээд хэрэггүй, Сонгуулийн өмнөх жилээс л эхлэе" гэж тохиролцсон бололтой.

  • Иргэн (182.160.34.66)

    2016-09-02

    МАН-новшийн новш. Та нар удахгүй шангаа хүртэнэ дээ.10000000000000%%%%%%%%%%%%%%%%%%%%.

  • Иргэн (182.160.34.66)

    2016-09-02

    МАН-новшийн новш. Та нар удахгүй шангаа хүртэнэ дээ.10000000000000%%%%%%%%%%%%%%%%%%%%.

  • Иргэн (182.160.34.66)

    2016-09-02

    МАН-новшийн новш. Та нар удахгүй шангаа хүртэнэ дээ.10000000000000%%%%%%%%%%%%%%%%%%%%.